"Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сургалт болж байна

May be an image of 10 people

“Алсын хараа 2050”
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. 

May be an image of 1 person, standing and suit

Монгол Улсын хөгжлийн бодлогын алс хэтийн болон дунд хугацааны бичиг баримтыг төрийн албан хаагчдад сургаж мэдээлэл олгох тэднээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх зорилтын хүрээнд тус сургалтыг Монгол Улсын Засгийн газраас Удирдлагын академитэй хамтран бүх аймгуудын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

May be an image of 13 people, people standing, people sitting and indoor

Энэхүү сургалтад аймгийн төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл, сумдын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, хууль эрх зүйн мэргэжилтэн, нийгмийн бодлогын мэргэжилтэн, багийн Засаг дарга нарын төлөөлөл нийт 303 хүн оролцож байна. 
Сургалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт Т.Оюун, Удирдлагын академийн багш М.Баянмөнх, Б.Нарантулга болон ЗДТГ-ын сургагч багш нар удирдан явуулж байна.

May be a closeup of 1 person and standing

May be an image of 2 people, people sitting and people standing

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ