Өнөөдөр /2023.03.21/ Казах түмний
"НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Ховд аймгийн 90 гаруй мянган иргэдийн 10 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг. Тодруулбал, Ховд, Буянт, Мянгад, Булган, Үенч, Эрдэнэбүрэн гэсэн зургаан суманд Казах иргэд аж төрж байна.
Казах түмний "НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа болон Жаргалант сумын удирдлагууд оролцож
"Хаврын баяр-Нарны баяр"-аа тэмдэглэж буй Казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа Казак түмний "НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр улс орондоо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, олон иргэн төрийн дээд одон медаль болон аймаг орон нутгийн шагналаар шагнуулсан юм. Мөн салбар салбартаа тэргүүлж ажилласан нэр бүхий 9 хүмүүсийг Казак зон олны “Хөдөлмөр бүтээлийн алдартан”-аар шалгарууллаа.
Наурызын баярыг тохиолдуулан жил бүр доомбор хөгжмийн болон казах дуу хуур, бүжиг наадам, угсаатны хувцсаа урлах тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулдаг. Дээрх арга хэмжээг энэ жил төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, шилдгээр шалгарсан хүмүүст шагналыг нь гардуулав.