2023 оны 2 сарын 21 өдөр.
"ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" хэмээх
ХАРАГЧИН ТУУЛАЙ жилийн
ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН шинийн
НЭГЭНД мөрөө
ГАРГАХ НЬ:ТАХИА жилтнүүдийн зурлага УСАН ТУУЛАЙ жилд 2023 онд
НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Сүлд, хийморь лүнда нь сайн. Ажил үйлс нь бүтэмжтэй. Хэл үг, атаа жөтөө үгүй сайн. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Засал нь: Дүнсэр (их харш), эр нь Газрын үүд хаалга. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Лүмбэнгарав, Лүй вангон, Жанаггагдог, Заслын 8 ном, Мандал өргүүл.
-Төмөрт суусан: 1933, 1957, 1981, 2005 оны хүмүүсТөмөр эдлэл, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав, мэсний аюулаас сэрэмжил. Мөрөө гаргахдаа – “Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, шавар юмуу гурилаар «ямааны толгой» хийн баруун зүгт булаад, баруун (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал–Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. «Мэсний хариулга» хийлгэх сайн.
-Модонд суусан: 1945, 1969, 1993, 2017 оны хүмүүс Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх эд, хувцас, арьс авахыг цээрлэ. Мөрөө гаргахдаа – “Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, хойт (цог хийморь) зүгт зүгээ гаргаад,–Модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, гурилаар «туулайн толгой» хийн зүүн зүгт газарт булаад, зүүн (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал–Нит, Ариун сан уншуул, Усан балин өргө.
-Зурхайч лам Д. Цогтбаатар