БИЧ жилтнүүдийн зурлага УСАН ТУУЛАЙ жилд



2023 оны 2 сарын 21 өдөр. "ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" хэмээх ХАРАГЧИН ТУУЛАЙ жилийн ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН шинийн НЭГЭНД мөрөө ГАРГАХ НЬ:
БИЧ жилтнүүдийн зурлага УСАН ТУУЛАЙ жилд 2023 онд
НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Сүлд нь сайн, хийморь лүндаа нь дорой. Ажил үйлс нь саадтай. Хэл үг, атаа жөтөөгүй сайн. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн, Жалцанзэмүвүнжаны дарцаг хийсгэ. Засал: Суудлын өнцөг. Уншуулах ном:Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Жанаггагдог, Лүмбэнгарав, Намхайнинбо, Саейнинбо, Доржзодва, Самбалхүндэв, Заслын 8 ном, Мандал өргүүл.
-Шороонд суусан: 1932, 1956, 1980, 2004 оны эм хүмүүс Шар эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр бүү ав, газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ. Мөрөө гаргахдаа – “ Ум бадма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун урьд зүгт газарт булаад, баруун урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал–Саейнинбо уншуул, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.
-Огторгуйд суусан: 1932, 1956, 1980, 2004 оны эр хүмүүс Шар, цагаан эд, хувцас, зэс, төмөр бүү ав, ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ. Мөрөө гаргахдаа –“Ум пагма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар «нохойн толгой» хийн баруун хойд зүгт газарт булаад, баруун хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал–Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13сан уншуул.
-Ууланд суусан: 1944, 1968, 1992, 2016 оны эм хүмүүс Ан хийх, бохир идээ, мод огтлох, хар эд, хувцас, зэвсэг, гудас авахыг цээрлэ. Мөрөө гаргахдаа – “Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (эмийн) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо өмнө зүгт хаяж, гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал–Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.
-Хийд суусан: 1944, 1968, 1992, 2016 оны эр хүмүүс Шар эд, хувцас бүү ав, ангийн мах, хэрүүл маргааныг цээрлэ. Мөрөө гаргахдаа – “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар “лууны толгой” хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал–Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.

-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ