Удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна



“Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ”
сэдэвт сургалт 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр /2022.06.23/ Онцгой комиссын гишүүд хувийн бэлэн байдлаа ханган, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хээрийн дадлага сургуульд хамрагдлаа.



Үргэлжлүүлэн олон улсын хүмүүнлэгийн стандартууд, хүмүүнлэгийн үндсэн стандарт, Гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын стандарт зэрэг сэдвээр хээрийн нөхцөлд онол, практикийн сургалт оров.



Энэхүү сургалтыг орон нутагт зохион байгуулж, аймгийн онцгой комиссын гишүүдийг хамруулснаар гамшиг онцгой байдал үүссэн нөхцөлд бүсийн төв шуурхай арга хэмжээ авах, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, гамшигтай тэмцэх бэлэн байдлаа хангах, нэрвэгдсдэд анхны тусламж үзүүлэх зэрэг мэдлэг, дадалд суралцах ач холбогдолтойг албаныхан хэллээ. Маргааш буюу энэ сарын 24-ний өдөр анхны тусламжийн зарчим, ойлголт, ач холбогдол, хууль эрх зүйн асуудлууд зэрэг 10 сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон сургалт явагдсанаар дээрх сургалт өндөрлөнө.

ВИДЕО:

















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ