Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг
“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, 2022-2025 онд дээрх чиглэлээр хийх ажлын удирдамж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан байдаг. Энэ хүрээнд
“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Дорнод, Баянхонгор, Өмнөговь, зэрэг 6 аймагт хуваарийн дагуу зохион байгуулж байгаагийн нэг нь Ховд аймаг юм. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ДЭМБ хамтран энэ сарын 25-26-ны өдрүүдэд орон нутагт зохион байгуулагдсан тус сургалтад хөдөөгийн 16 сумын эрүүл мэндийн төв, ӨЭМТ, БОЭТ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга, багийн мэргэжилтнүүд зэрэг 70 гаруй хүн хамрагдлаа.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаарх төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл
-“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаар ДЭМБ-ын бодлого чиглэл, Номхон далайн баруун бүсийн стратегийн хэрэгжилт”
-Тусламж, үйлчилгээний чанарын талаарх ойлголт
-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар сайжруулах менежмент, чанарын үзүүлэлт
-Тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, эрсдэлийн талаарх ойлголт зэрэг 10 гаруй сэдвийн хүрээнд онол, практик хосолсон сургалт явуулж, оролцогчдийн мэдлэг, ур чадварыг сайжрууллаа.
Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албадын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сайжирч, хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдсэн үр дүн гарна гэж зохион байгуулагчид үзэж байна.