2021 оны 11 дүгээр сарын 29-ний 08:00 цагаас 11 дүгээр сарын 30-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 114 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 17 эерэг, 32 сорьцод PCR шинжилгээ хийхэд 7 эерэг гарчээ . Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 24-өөр нэмэгдэж нийт 19463 боллоо.
Тодруулбал, Дөргөн сумаас 1, Дарви сумаас 1, Чандмань сумаас 1, Ховд сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 18 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.30/ байдлаар нийт 85 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 45 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 40 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 17 нь 0-18 насны хүүхэд, 2 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-4, хүндэвтэр-50, хөнгөн 31 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 185, сумдад 34 нийт /229/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 24 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19197 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 1262 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 20 нь 1 дүгээр тун, 35 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56278 хүн буюу 88,5 хувь нь 1 дүгээр тунд, 52862 хүн буюу 83,1 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 1208 хүн хамрагдаж нийт 17184 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"