Аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Мөст суманд ажиллав



Засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Т. Баярсайхан, Боловсролын газрын дарга Б. Алтангэрэл нар энэ сарын 29-ний өдөр  Мөст суманд ажиллалаа. 
Энэ үеэр сумын захиргаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн орчин нөхцөл, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж зарим асуудлыг шийдвэрлэж, тодорхой арга хэмжээ авахаар болов. 



Мөн иргэд төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилго, зорилтыг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо. 
Мөст сумын вакцинжуулалтын гуравдугаар тунгийн хамрагдалт 15,2 хувьтай байгаа учир иргэдийн дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлж ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгов. Мөн  цар тахлын энэ цаг үед халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур, амны хаалтыг сумын Онцгой комиссод хүлээлгэн өглөө.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ