ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 25 хүн эдгэрч, халдварын тохиолдол 1-ээр нэмэгджээ



2021 оны 11 дүгээр сарын 27-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 28-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 22 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 1 эерэг гарчээ.  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж нийт 19421 боллоо. 

Тодруулбал, Булган сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.28/ байдлаар нийт 85 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 46 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 39 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 16 нь 0-18 насны хүүхэд, 1 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-4, хүндэвтэр-48, хөнгөн 33 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 167, сумдад 58 нийт /225/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 25 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19120 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 234 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 6 нь 1 дүгээр тун, 5 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56248 хүн буюу 88,5 хувь нь 1 дүгээр тунд, 52815 хүн буюу 83,1 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 223 хүн хамрагдаж нийт 15538 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ