Ховд аймаг МоЭнКо ХХК-тай “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулав


"МоЭнКо ХХК-тай “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулах асуудал олны анхааралд байж бас багагүй хэл ам дагуулсан. Өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг даргын хувьд “90000 ГАРУЙ АРД ИРГЭД, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” гэсэн байр сууриндаа хатуу зогслоо. Хоёр талын ажлын хэсэг ч гэрээний зүйл, заалт бүрийг нухацтай хэлэлцэв. Үүний үр дүнд өнөөдөр /2021.11.26/ хоёр тал "Цахим"-аар гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Энэ удаагийн гэрээнд олон чухал заалтыг нэмж тусгаснаараа онцлогтой, өмнөх гэрээг илүү сайжруулж чадсаныг онцлон тэмдэглэе. Эн тэргүүнд:

-“Хөшөөт хөгжил сан”-д нүүрсний тээврийн тн тутмаас 0,7$ хуримтлуулдаг байсныг 1-1,2 $ болгож нэмэгдүүллээ.

-Тээвэрчдээс тавьсан шаардлагыг хүлээн авч, экспортын тээврийн хөлсийг Засгийн газраас гаргасан бодлогын дагуу “Жишиг үнийн тариф”-т нийцүүллээ. -Нөлөөллийн бус 6 суманд жилд 300 тн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр олгохоор болгов.

-Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой боллоо.

-Орон нутгийн тээвэрчдийн оролцоо 50x50 хувь байсныг 100 болголоо.

-Орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 50 оюутны сургалтын төлбөрийг МоЭнКо ХХК жил бүр бүрэн хариуцахаар боллоо.

Ховд аймгийн ард иргэдийн эрх ашгийн төлөө аймаг орон нутгийн удирдлагууд, ажлын хэсгийн зүгээс тавьсан санал, шаардлагыг хүлээн авч “Хариуцлагатай уул уурхай”-г хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж буй "МоЭнКо" ХХК-ийн нийт хамт олонд ажлын амжилт хүсье." гэж "Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав" өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ