ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 30 хүн эдгэрч, халдварын тохиолдол 22-оор нэмэгджээ



2021 оны 11 дүгээр сарын 25-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 26-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 115 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 17 эерэг, 48 сорьцод PCR шинжилгээ хийхэд 5 эерэг гарчээ .  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 22-оор нэмэгдэж нийт 19408 боллоо. 

Тодруулбал, Мянгад сумаас 4, Үенч сумаас 2, Чандмань сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 12 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.26/ байдлаар нийт 95 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 56 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэг”-т, 39 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 20 нь 0-18 насны хүүхэд, 1 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-8, хүндэвтэр-54, хөнгөн 33 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 171, сумдад 69 нийт /240/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 30 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19415 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 1047 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 10 нь 1 дүгээр тун, 17 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56236 хүн буюу 88,5 хувь нь 1 дүгээр тунд, 52793 хүн буюу 83,1 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 1020 хүн хамрагдаж нийт 15057 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ