ХХҮ-ний салбарын ажилчдын баруун бүсийн сургалт боллоо



Баруун бүсийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалт Ховд аймагт явагдаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбат, Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нар удирдан чиглүүлж, сургагч багш нар 2 өдрийн сургалтыг явуулна.



Хөтөлбөрт Залуучуудын хөдөлмөр, эрхлэлт, төслийн хэрэгжилт, Төрийн албан хаагчийн ёс зүй, Манлайллын суурь чадварууд, Хууль эрх зүйн мэдлэг олгох хөтөлбөр, Албан хэрэг хөтлөлт, Хувь хүний хөгжлийн талаар мэдлэг олгох чадваржуулах сургалт багтсан.



Сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Баянхонгор, Ховд аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 80 гаруй албан хаагч оролцож байна. Арга хэмжээний нээлтэд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцон мэндчилгээ дэвшүүлж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.



Тэрбээр, Ажил хайгчийг бүртгээд таарсан ажилд зуучлан оруулахаас гадна ажил хийхгүй байгаа иргэдийг сургах, ажил хөдөлмөрт дурлуулах үүргийг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчид давхар хүлээх шаардлага тулгарч байгаа энэ үед олон талаар хөгжүүлж чадавхжуулах нь цаг үеэ олсон болохыг онцолсон юм.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ