Жил бүрийн 09 дүгээр сарын 2 дахь 7 хоногийн Ням гарагт
"СОЁЛЫН АЖИЛТНЫ ӨДӨР"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Соёлын хэлтсийн дарга М.Пүрэвхүү нар Соёл урлагийн байгууллагын удирдлагуудтай
"ЦАХИМ УУЛЗАЛТ" хийж
"СОЁЛЫН АЖИЛТНЫ ӨДӨР"-ийн баярын мэнд дэвшүүлэн, соёлын чиглэлээр цаашид баримтлах бодлого үйл ажиллагаагааны талаар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг
"Соёлын хэлтэс"-ийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулан ажиллаж байна. Цаашид бүтэц, орон тоог нь нэмэгдүүлж 2022 оны 01 дүгээр сараас эхлэн Соёл урлагийн газар болгон өргөжүүлэн ажиллахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Ховд аймгийн хувьд төрийн өмчийн соёл, урлагийн 19 байгууллагад 200 гаруй хүн ажиллаж байна.