ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 570 хүн эдгэрч шинээр 329 тохиолдол батлагджээ



2021 оны 09 дугаар сарын 09-ний 08:00 цагаас 09 дүгээр сарын 10-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 843 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 316 эерэг, 96 сорьцод PCR шинжилгээ хийхэд 13 эерэг  гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 329-өөр нэмэгдэж нийт 11756 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 9, Булган сумаас 19, Буянт сумаас 6, Дарви сумаас 17, Дуут сумаас 2,  Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 13, Манхан сумаас 20, Мөнххайрхан 4, Мөст сумаас 12, Мянгад сумаас 8, Үенч сумаас 13, Чандмань сумаас 9, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 20, Эрдэнэбүрэн сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 171 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.10/ байдлаар нийт 857 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 522 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 41 нь “Ач заяа” эмнэлэгт, 294 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 68 нь 0-18 насны хүүхэд, 54 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 16, хүнд-56, хүндэвтэр-204, хөнгөн 540 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 2561, сумдад 1191 нийт /3752/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 570 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 9141 нь эдгэрлээ.

Сүүлийн 24 цагт нийт 362 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 9 нь 1 дүгээр тун, 35 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55878 хүн буюу 88,0 хувь нь 1 дүгээр тунд, 51811 хүн буюу 81,5 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 318 хүн хамрагдаж нийт 2689 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ