Сүүлийн 24 цагт /07.17-07.18/ нийт 692 сорьцод PCR шинжилгээ хийхэд 31 иргэнээс халдвар илэрчээ



2021 оны 07 дугаар сарын 17-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 692 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 31-ээр нэмэгдэж нийт 1922 боллоо. 
Тодруулбал, Мөст сумаас 2, Дарви сумаас 2, Булган сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 26 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Эко цементийн үйлдвэрээс 4,
-Буянт багт оршин суух 7,
-Магсаржав багт оршин суух 1,
-Бугат багт оршин суух 5, 
-Бичигт багт оршин суух 2,
-Жаргалан багт оршин суух 4,
-Наран багт оршин суух 2,
-Рашаант багт оршин суух 1 иргэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.18/ байдлаар 198 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 31 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-16, хүндэвтэр-51 бусад нь хөнгөн. 

“Мөнх цохилохуй” эмнэлэгт 1, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 43 хүн хэвтэн эмчлүүлж байна. 
Тэгвэл Жаргалант суманд 283, сумдад 58 нийт /341/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 53 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1398 нь эдгэрлээ.  

Өнөөдрийн /2021.07.18-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2907 иргэн гэрийн тусгаарлалтад байна.  

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ