2021 оны 07 дугаар сарын 14-ний 8:00 цагаас 07 дугаар сарын 15-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 518 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 73-аар нэмэгдэж нийт 1818 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 1, Мөнххайрхан сумаас 1, Мянгад сумаас 4, Чандмань сумаас 1, Цэцэг сумаас 2, Мөст сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 63 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Эко Цементийн үйлдвэрээс 18,
-Буянт багт оршин суух 9,
-Рашаант багт оршин суух 5,
-Наран багт оршин суух 6,
-Хайрхан багт оршин суух 1
-Магсаржав багт оршин суух 7,
-Тахилт багт оршин суух 2,
-Цамбагарав багт оршин суух 4,
-Алагтолгой багт оршин суух 1,
-Бичигт багт оршин суух 1,
-Жаргалан багт оршин суух 2,
-Баатархайрхан багт оршин суух 6,
-Төв аймгийн харьяат Жаргалант суманд түр оршин суух 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.15/ байдлаар 214 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 41 нь 0-18 насны хүүхэд, 11 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-5, хүнд-9, хүндэвтэр-56 бусад нь хөнгөн.
“Мөнх цохилохуй” эмнэлэгт 2, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 80 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 306, сумдад 39 нийт /345/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 59 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1129 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.15-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3567 иргэн гэрийн тусгаарлалтад, гэрийн ажиглалтад-67 иргэн байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"