Сүүлийн 24 цагт /07.11-07.12/ 59 иргэнээс халдвар илэрсэний 50 нь Жаргалант сумаас батлагджээ



2021 оны 07 дугаар сарын 11-ний 8:00 цагаас 07 дугаар сарын 12-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 565 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 59-өөр нэмэгдэж нийт 1652 боллоо. 

Тодруулбал,
Манхан сумаас 3, Алтай сумаас 2, Мөст сумаас 2, Үенч сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 50 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Эко цементийн үйлдвэрээс 2,
-Манхан сум харьяат Жаргалант суманд оршин суух 1,
-Баян-өлгий аймгийн харьяат 1 иргэн /БӨ аймаг руу буцсан/
-Цамбагарав багт оршин суух 10,
-Жаргалан багт оршин суух 3,
-Тахилт багт оршин суух 3,
-Магсаржав багт оршин суух 7,
-Бугат багт оршин суух 6,
-Рашаант багт оршин суух 2,
-Наран багт оршин суух 2,
-Буянт багт оршин суух 7,
-Бичигт багт оршин суух 5,
-Хайрхан багт оршин суух 1 иргэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.12/ байдлаар 207 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 36 нь 0-18 насны хүүхэд, 7 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-2, хүнд-10, хүндэвтэр-64 бусад нь хөнгөн. 

“Мөнх цохилохуй” эмнэлэгт 9, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 114 хүн хэвтэн эмчлүүлж байна. 
Тэгвэл Жаргалант суманд 327, сумдад 46 нийт /373/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 40 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 915 нь эдгэрлээ. 

Өнөөдрийн /2021.07.12-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3405 иргэн гэрийн тусгаарлалтад, гэрийн ажиглалтад-182 иргэн байна.  

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ