Сүүлийн 24 цагт /07.07-07.08/ 62 иргэнээс коронавируст халдвар илэрсэний 53 нь Жаргалант сумаас батлагджээ



2021 оны 07 дугаар сарын 07-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 629 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 62-оор нэмэгдэж нийт 1379 боллоо. 
Тодруулбал, Дөргөн сумаас 1, Цэцэг сумаас 1, Манхан сумаас 1, Мөст сумаас 4 Улаанбаатар хотоос Эрдэнэбүрэн сумын чиглэлд ирж байсан 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 53 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Магсаржав багт оршин суух 10,
-Бугат багт оршин суух 5,
-Баатархайрхан багт оршин суух 1,
-Цамбагарав багт оршин суух 10,
-Наран багт оршин суух 1,
-Бичигт багт оршин суух 4,
-Буянт багт оршин суух 18,
-Тахилт багт оршин суух 4 иргэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.08/ байдлаар 181 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 31 нь 0-18 насны хүүхэд байна. Тэдгээрээс хүнд-10, хүндэвтэр-38 бусад нь хөнгөн байна. Цэцэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 74, Зэрэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 23 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөст сумын Эрүүл мэндийн төвд 1 хүн, Дуут сумын Эрүүл мэндийн төвд 10 хүн, Манхан сумын Эрүүл мэндийн төвд 16 хүн, Ховд сумын Эрүүл мэндийн төвд 7 хүн, Чандмань сумын Эрүүл мэндийн төвд 3 хүн, Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Тэгвэл Жаргалант суманд 251, Булган суманд 15, Буянт суманд 13, Мөст суманд 9, Мөнххайрхан суманд 7, Манхан суманд 11 хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт 54 хүн эдгэрч батлагдсан нийт тохиолдлын 641 нь эдгэрлээ. 
Өнөөдрийн /2021.07.08-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2893, гэрийн тусгаарлалтад-2893, гэрийн ажиглалтад-237 иргэн байна.  

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ