Ховд аймаг PCR шинжилгээнд хамрагдсан иргэдээс төлбөр авахгүй



"Ковид-19"
цар тахлын халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаар бүртгэгдсэн иргэдээс 3 дугаар сургуулийн зааланд шинжилгээ авч байгаа. Харин ойрын хавьтлаар бүртгэгдээгүй, сайн дураараа шинжилгээ өгч буй иргэдээс /БОЭТ-ийн гадна/ 40 000 төгрөгийн төлбөр авч PCR шинжилгээ хийж байсан. Үүнийг зогсоож, маргаашнаас /07.08/ эхлэн PCR шинжилгээнд хамрагдсан иргэдээс төлбөр авахгүй байхаар болжээ. Энэ талаар аймгийн Засаг дарга өөрийн цахим хуудаснаа албан ёсоор нийтэлжээ.

Тэрбээр, "PCR шинжилгээнд хамрагдсан иргэдээс төлбөр авахгүй"
"Ковид-19" цар тахлын халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаар бүртгэгдсэн иргэдээс 3 дугаар сургуулийн зааланд шинжилгээ авч байгаа. 
07 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын хурал, "Мэдээллийн цаг"-ийн үеэр эрүүл мэндийн байгууллагууд БОЭТ дээр иргэдээс коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээг үнэгүй авч байгаа тухай мэдээллийг өгсөн. Гэвч шинжилгээг 40 000 төгрөгийн үнэтэй авч байгаа тухай иргэдийн шүүмжлэл, санал гомдол ирсэний дагуу нягталлаа. 
Маргаашнаас /2021.07.08/ эхлэн PCR шинжилгээг үнэ төлбөргүй болгож,  иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүрэг чиглэлийг "Шуурхай штаб", Эрүүл эндийн газар, БОЭТ-ийн удирдлагуудад өгч ажиллав" хэмээн нийтэлсэн байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ