Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймаг, сум хооронд зорчих иргэн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан.
Гэвч Жаргалант сумын нутаг дэвсгэрт ялангуяа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн төдийлөн хязгаарлагдахгүй байгаа учраас Шуурхай штаб, Онцгой комисс, Цагдаагийн газраас дараах зохицуулалтыг хийлээ.
Тодруулбал, Хүнс тээвэрлэх тээврийн хэрэгсэлд "А" зөвшөөрөл, Дулаан, Эрчим хүч, Шим-ус, хот тохижилтын үйлчилгээ Хэвлэл мэдээллийн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд "В" зөвшөөрөл, төрийн үйлчилгээний зарим тээврийн хэрэгсэлд "С" зөвшөөрөл олгож хөдөлгөөнийг зохицуулахаар боллоо.
"ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ"-тэй машины тоо хязгаартай байх ба энэхүү зөвшөөрөл нь ямар нэгэн төлбөр, хураамжгүй. Гагцхүү иргэдэд үйлчлэх дэлгүүрт шаардлагатай хүнс хүргэж, хангалтыг нэмэгдүүлэх, цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, хог хаягдалтай холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэхэд чиглэх юм.
Эмнэлгийн түргэн тусламжийн, Цагдаа, Онцгой байдлын газрын дуудлагын тээврийн хэрэгсэл ямар нэгэн саадгүй зорчих ба "ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ" авах шаардлагагүй.