"Ковид-19"-ийн халдварын батлагдсан тохиолдол 16 боллоо

May be an image of one or more people and people standing

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан яг одоо /2021.04.01.10:30 цаг/ аймгийн Онцгой комиссын гишүүд хуралдаж байна. Хурлаар:
-“Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдлын мэдээлэл,
-Ховд аймагт бүртгэгдсэн халдварын тохиолдол, өвчтөнүүдийн биеийн байдал, эмчилгээний үр дүн,
-“Ковид-19”-ийн халдварын “УЛБАР ШАР” түвшинд шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ,
-Жаргалант суманд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,
-ЗӨСТ-өөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

May be an image of 1 person and indoor

Өчигдрийн /2021.03.31/ байдлаар нийтдээ 620 иргэнд хурдавчилсан оношлуураар, 444 иргэний сорьцонд PCR шинжилгээ хийхэд 4 иргэнээс “Ковид-19”-ийн халдвар илэрч батлагдсан тохиолдол өнөөдрийн /2021.04.01.10:00 цаг/ байдлаар 16 боллоо.
Халдвар авсан иргэдийн биеийн байдлын хувьд нэг нь хүнд, бусад нь хөнгөн хэлбэртэй БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Халдварын голомтод БОЭТ-өөс Их эмч, сувилагч үйлчлэгч гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан халдвар авсан иргэдийг эмчилж байна.

May be an image of 1 person, sitting and indoor

Цэргийн анги, Прогресс сургууль, ягаан 80 айлын орон сууц, буяны ажилд оролцсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэвч нөхцөл байдал хүнд байна. Халдвар илэрсэн зарим иргэд нэр бүхий зоогийн газар, үйлчилгээний төвөөр орж үйлчлүүлсэн нь тогтоогдсон, түүний ойрын хавьтлын иргэдээс халдвар илэрсэн нь анхаарал татаж байна. Тийм учраас иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх нь чухал.
Ойрын хавьтлын гэх иргэдийг тандан судалж мэргэжлийн байгууллагууд холбогдох шинжилгээ хийн ажиллаж байна.
БОЭТ-ийн салбар лаборатори нь нэг удаад 94 сорьцонд PCR шинжилгээ хийдэг, үүнд 6-7 цаг зарцуулдаг байна.
Нөхцөл байдлын талаар болон аймгийн Онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрийг “АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС МЭДЭЭЛЖ БАЙНА” мэдээллийн цагаар танилцуулна. 

May be an image of one or more people and indoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ