Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав цахим хуудсаараа дамжуулан халдварын тоо нэмэгдсээр байгаа учраас иргэн бүрийг хариуцлагатай байхыг анхааруулжээ. Тэрбээр, "Ковид-19"-ийн халдварын батлагдсан тоо өнөөдрийн байдлаар /2021.03.31/ 12 боллоо. Анхны тохиолдлын явсан маршрут, хавьтагчдын тоо олон байгаа учраас халдварын тоо цаашид илүү нэмэгдэх магадлал өндөр байна.Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу тандалт судалгаа хийж, ойрын хавьтлуудын иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг халдвар, хамгааллын дэглэм сахиулан хийсээр байна.Халдвар тархсан байж болзошгүй Магсаржав баг-72, 62, 52 айлын орон сууц, Жаргалан баг- ягаан 80 айлын орон сууцны бүх оршин суугчдаас шинжилгээ авах явуулын 2, тархвар судлалын заалтаар 1 баг айл өрхөөр орж шинжилгээ авч байна. Мэргэжлийн байгууллагын нийт 6 баг шинжилгээ авч байна.Нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байгаа учраас:Иргэн бүр аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлж халдвараас сэргийлэхийг анхааруулъя.-ГЭР, ГЭРТЭЭ БАЙ!!!-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА..." гэжээ. Огноо: 3/31/2021 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1333 Мэдээ таалагдсан: