Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын нэг тохиолдол батлагдлаа

May be an image of one or more people, people standing, indoor and text that says 'IUB олон ястны елгий, ΘΒ соёлын голомт, оюунлаг тумний нутаг иргэди XYJ

Жаргалант сумын иргэн С овогтой О нь өнөөдөр /2021.03.29/ БОЭТ-д халуурсан ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн байна. PCR-ийн шинжилгээ авахад эерэг гарч Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын нэг тохиолдол батлагдлаа.


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хуулийн дагуу хязгаарлалтын хэм хэмжээг тогтоосон шийдвэрийг гаргалаа.



Үүнд:

-03 дугаар сарын 29-ний 22:00 цагаас эхлэн аймаг, сум хооронд иргэн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.

-Хавьтлыг бүрэн олж тогтоох хүртэлх хугацаанд буюу 03 дугаар сарын 29-ний 22 цагаас 04 дүгээр сарын 02 хүртэл сургууль, цэцэрлэг, сургалтын төв зэрэг үйлчилгээний газар болон хүнс, барааны зах худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн зогсоож хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг,

-Төрийн албан хаагчдын 15 хувийг ажиллуулах бусдыг нь гэрээсээ, цахимаар ажиллуулахыг,

-Ойрын хавьтлыг бүрэн олж тогтоон тусгаарлах хугацаанд Жаргалант сумын нутаг дэвсгэрт 72, 52 айлын орон сууц, БОЭТ зэрэг нийт 7 цэгт иргэд, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж хяналт тавьж ажиллахыг,

-Журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад тус тус үүрэг болголоо.

ВИДЕО:БДүгэржав /Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга/




Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.

Иргэн бүр халдвараас сэргийлж:

-ГЭР, ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ