Хаваржилт, цаг үеийн ажил байдалтай газар дээр нь танилцах, сумдын засаг захиргааны байгууллагуудын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох, 2020-2021 онд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчлах зорилгоор аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын 4 хэсэг маргаашнаас эхлэн /2021.03.30/ орон нутагт ажиллана.
Тодруулбал, аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Чандмань, Дөргөн, Мянгад, Ховд сумдад, ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Булган, Алтай, Үенч, Мөнххайрхан сумдад, Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг Манхан, Мөст, Цэцэг, Эрдэнэбүрэн сумдад, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Зэрэг, Дарви, Буянт, Дуут сумдад ажиллана.
Ажлын хэсгийнхэн 04 дүгээр сарын 02 хүртэл томилолтоор ажиллах юм байна.