Өнгөрсөн онд Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэвийн гэр бүлд 3 ихэр хүү мэндэлж 3 өрөө байраар мялаасан. Тэгвэл Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт энэ сайн өдөр /2021.02.17/ Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл 3 ихрээр бүл нэмсэн билээ.
Өнөөдөр /2021.03.28/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар Б.Отгонпүрэв, Б.Оюунгэрэл нарын гэр бүлд зочилж, 3 ихэрт хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр
Эвийн хүч,
Ихрийн сэтгэлтэй Ховд нутгийн нийт ард иргэдийнхээ сэтгэлийн бэлэг болгож 3 ихэр, түүний гэр бүлд 3 өрөө байр олгохоо илэрхийлж “БАТЛАМЖ” гардууллаа. Хөрөнгийн эх үүсвэрийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх юм.
Мөн энэ өдөр Жаргалант сум, Ховд хотын удирдлагууд зочилж Б.Отгонпүрэвийн гэр бүлд 1,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
Ихрүүд мэндлээд өдгөө сар гаруй хугацаа өнгөрч байгаа, эрүүл энх өсч бойжиж байна. Аав ээж, ах дүү нар нь бяцхан үрсэд Ерөөлтхүү, Ивээлтхүү, Хувьзаяа гэсэн эрхэм алдрыг хайрлажээ.