Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд!

May be an image of sky

Ойрын 2 хоногт баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Иймд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай, баталгаат зам гүүрээр зорчих;
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Утас: 7043101, 7043105
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ