Монгол Улс нийт хүн амныхаа 18-с дээш настай бүх иргэдийг Коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж дархлаажуулах зорилт тавин бэлтгэл ажлаа хангаж буй. Иймээс энэхүү бэлтгэл ажлын хүрээнд Ховд аймгийн ЭМГ-аас “Ковид-19” эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах нь сэдэвт сургалтыг 2 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.
Эхний өдрийн сургалтад аймгийн төвийн 5 өрхийн эрүүл мэндийн төв, дараагийн өдрийн сургалтад 16 сумын Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн ийн вакцинаторууд, их эмч, ЭМТ-ийн дарга нар тус тус хамрагджээ. Уг сургалтаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакцины танилцуулга, Ковид-19-ын эсрэг вакцин тарих арга техник, Халдварын сэргийлэлт, хяналт, КОВИД-19-ын вакцинжуулалтын үеийн мэдээлэл, сурталчилгаа, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины зохион байгуулалт зэрэг сэдвүүдээр мэдлэг олгожээ.