БНХАУ-ын ШУӨЗО-той “худалдаа, эдийн засаг”-ийн цахим хурал хийлээ



БНХАУ-ын ШУӨЗО-ны Худалдааны газраас Монгол Улсын Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цахим хурал зохион байгууллаа. 
Хурлаар талууд ХАА-н бүтээгдэхүүн, мешин механизм, эрчим, хүч, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм. 
Цахим хурлын үеэр Ховд аймгийн удирдлага, холбогдох албаныхан аймагтаа хэрэгжүүлж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “ Эко” цементний үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг танилцуулж, ХАА-н салбарын “Үйлдвэр технологийн парк”, “Агропарк” төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах саналыг уламжиллаа.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ