“Алтан уулын эздийн холбоо” ТББ-аас 5000 ширхэг амны хаалт хандивлалаа



“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”
-ны харьяа Ховд аймгийн бичил уурхай эрхлэгчдийн “Алтан уулын эздийн холбоо” ТББ-аас аймгийн Онцгой комисст 5000 ширхэг амны хаалт хандивлалаа. Жаргалант, Булган, Алтай, Үенч, Ховд, Мөст зэрэг 7 сумын 1500-аад бичил уурхай эрхлэгчдийн сэтгэл шингэсэн хандивыг өнөөдөр /2020.12.08/ “Алтан уулын эздийн холбоо” ТББ-ын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралтад албан ёсоор хүлээлгэн өглөө. 
Б.Алтанбадралт эдгээр амны хаалтаас эхний ээлжинд ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө галын шугаманд ажиллаж буй аймгийн Цагдаагийн газарт 1000 ширхэг, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газарт тус бүр 500 ширхэг амны хаалтыг олгох шийдвэрийг гаргалаа.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ