Ховдчууд 3 ихэр иргэнээ 3 өрөө байраар мялаалаа



Энэ оны 5-р сарын 14-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, Э.Содномбаяр нарын гэр бүлд 3 ихэр хүү мэндэлж, аймгийнхаа, улсынхаа хүн амыг өсгөсөн. 3 ихэр хүү мэндэлсэн нь эх орны хөгжлийн үндэс эрдэнэт хүмүүн өсөхийн бэлгэдэл гэж Ховд нутгийн зон олон ихэд бэлэгшээж байсан.

Ихэр хөвгүүд болох Б.Бэлэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Төвшинсайхан нарыг мялааж тус гэр бүлд 3 өрөө байрны дэмжлэгийг орон нутгийн зүгээс үзүүлэх санаачлагыг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав гаргаж, уг асуудлыг аймгийн ИТХ-аар шийдвэрлүүлжээ. Тэгвэл өнөөдөр /2020.12.02/ аймгийн удирдлагууд залуу гэр бүлд 2020 ашиглалтад орсон 77м2 талбайтай 3 өрөө байрыг нь албан ёсоор хүлээлгэн өглөө.



С.Бадампүрэв, Э.Содномбаяр нар нь “Мөст цэвэрлэг булаг” ХХК-д ажилладаг бөгөөд тус компаний зүгээс залуу гэр бүлд мөнгөн тусламжийг үзүүлэхээс гадна, орон сууцны барилгыг барьсан “Элбэг гүн” ХХК-тай хамтран байраа тохижуулахад нь дэмжлэг үзүүлж байгаа юм.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ