Аргын тооллын 7 сарын 30. Пүрэв (Бархасвад) гараг (2020)



-Аргын тооллын 7 сарын 30. Пүрэв (Бархасвад) гараг  (2020)
-Билгийн тооллын шинийн 11, хөх нохой, хонгорцог-17 од, суудал мод, мэнгэ 9 улаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:26-20:30. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч луу, үхэр, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хурим, наадам хийх, сургуульд сурах, ном хэвлэх, замд явах, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, хатуу үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ