Аргын тооллын 7 сарын 29. Лхагва (Буд) гараг(2020)



-Аргын тооллын 7 сарын 29. Лхагва (Буд) гараг(2020)
-Билгийн тооллын шинийн 10, харагчин тахиа, гар од-16 од, суудал уул, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Лхагвалхамцам барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:25-20:31. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Гэвч туулай, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, даллага авах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, анд болох, удирдах ажилтан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мэргэ төлгө тавих, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ