-Аргын тооллын 6 сарын 28. Ням (Адьяа) гараг (2020)



-Аргын тооллын 6 сарын 28. Ням (Адьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 8, хар бар, тугчин-12 од, суудал мод, мэнгэ 5 шар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, няммэши барилдлагатай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:55.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч бич, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, ад зэтгэрийг номхтгох, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, мал адгуус сургах, лам болох, буяны үйл, хот тосгоны суурь тавих, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ