C
"СOVID-19" вирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ЕБС-ийг 1994 онд төгссөн төгсөгчид өнөөдөр /2020.04.22/ аймгийн Онцгой комисст 4.500.000 төгрөг, хамгаалалтын хувцас хандивлалаа. Өнгөрсөн хугацаанд олон байгууллага, хамт олон хандив, тусламж үзүүлсэн ба нь одоогоор 1994 оны төгсөгчид хамгийн өндөр хандив өргөсөн хамт олон болж байна. Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав хэлэхдээ:
"Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэж хандив өргөсөн танай хамт олон, нийт төгсөгчдөд Ховд нутгийнхаа ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд олон байгууллага, хамт олон сэтгэлийн хандив өргөсөн. Одоогоор хандивын мөнгө, эд зүйлийг зарцуулаагүй байгаа. Дэлхий нийтэд цар тахал болсон COVID-19 вирусний халдварын тохиолдол манай улсад бүртгэгдсээр байгаа нь та биднийг илүү их сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тиймээс чухал хэрэгтэй цаг үед нь зөв зүйлд, хяналттайгаар захиран зарцуулахаар төлөвлөж байна" гэлээ.