ОНЦЛОХ АЖИЛ-6 “ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” хөтөлбөр хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллав



Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,3 сая толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.

2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.

“ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА



Аймгийн ИТХ-аас 2019 оныг “ӨРХИЙН БОЛОН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлаж энэ хүрээнд “ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД ХӨТӨЛБӨР”-ийг батлан хэрэгжүүлж байна. 2019 онд орон нутгийн төсөвт 600 сая төгрөг төсөвлөснөөс 13 ААН-ийн төсөлд 403 сая төгрөгийн,  ЖДҮ сангийн зээлээр 15 иргэн, ААН-ийн төсөл нь дэмжигдэж 634,5 сая төгрөгийн зээл олгосон бол Сум хөгжүүлэх сангаас 141 төсөлд 563,3 сая төгрөгийн зээл олгож 102 ажлын байр шинээр бий болголоо. Мөн 27 залуугийн бизнесийн гарааг дэмжиж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүүгүй зээлд хамрууллаа. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ