-Аргын тооллын 9 сарын 17. Мягмар (Ангараг) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 18, улаагчин могой, шийдэм-0 од, суудал шороо, мэнгэ 2 хар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Дашням, хутганы ир, овоо тахих, усанд хор орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:01.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
- Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д. Цогтбаатар.