-Аргын тооллын 9 сарын 16. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 17, улаан луу, дэлгэрүүлэгч-26 од, суудал гал, мэнгэ 3 хөх, рашааны барилдлагатай өдөр. Лусын буулттай, усанд хор орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:29-19:03.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Худалдаа хийх, үхэгсдийн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.