-Аргын тооллын 9 сарын 14. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 9 сарын 14. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 15, хөх бар, шувуун хошуут-24 од, суудал мод, мэнгэ 5 шар, түлэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай. Усанд хор орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:27-19:08.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй машид сайн. Гэвч бич, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот тосгоны суурь тавих, барих, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, бэрийн үйл, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ