-Аргын тооллын 9 сарын 12. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /



-Аргын тооллын 9 сарын 12. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 14, хар хулгана, тооно-22 од, суудал ус, мэнгэ 7 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:24-19:12.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох маш сайн. Гэвч морь, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хот балгадын үйл, замд явах, сургуульд сурах, ном хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, ном номлох, сонсох, үр тарихад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ