ДОУЭБ-аас хөгжлийн бэрхшээлтэй 22 иргэн, зорилтот бүлгийн өрхийн 70 хүүхдэд хүмүүнлэгийн багц гардуулав



Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд 22 иргэн асран хамгаалуулж байна. Эдгээр иргэдийг дэмжих зорилгоор “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага\ДОУЭБ\-ын хамт олон санаачлан хүмүүнлэгийн ариун цэврийн багц гардуулан өгөв. Мөн тус байгууллагын гишүүн, сайн дурын ажилтнууд Жаргалант сумын зорилтот бүлгийн өрхийн 70 хүүхдэд энэхүү хүмүүнлэгийн ариун цэврийн багцыг олгосон юм.



“Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага нь 1993 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байна. Мөн хүнсний аюулгүй байдал ба хадгалалт, гамшгийн үед авах хариу арга хэмжээ, ярианы англи хэл, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх сургалт тогтмол зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр болон дагалдах хэрэгсэл хандивлах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг хүмүүнлэгийн ажил хийдэг юм байна. 










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ