Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 8 асуудал хэлэлцэн батлав



Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж 8 асуудал хэлэлцэн баталлаа. Хурлаар аж ахуйн нэгж байгууллагуудын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, тэнцэл хүлээн авсан тухай, “Санхүүчдийг чадавхжуулах хөтөлбөр” батлах тухай, “Иргэний эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөр батлах тухай, “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн хүрээнд төсөл сонгон шалгаруулах журам батлах тухай, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд төсөл сонгон шалгаруулах журам батлах тухай, ажлын хэсэг байгуулах тухай /Хөөмийг Гиннесийн амжилтад бүртгүүлэх/, ажлын хэсэг байгуулах тухай /Сүм хийдийн журам боловсруулах/, “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын 2019 оны төсөв, төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлав.


Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, 6 асуудал хэлэлцэнэ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ