-Аргын тооллын 5 сарын 22. Лхагва (Буд) гараг/ 2019 /



-Аргын тооллын 5 сарын 22. Лхагва (Буд) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 19, шарагчин хонь, суулга-19 од, суудал огторгуй, мэнгэ 3 хөх, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:31. 
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Гэвч үхэр, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, хонь, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Замд явах, эд юм бүтээх, ном сурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр цацах, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ