-Аргын тооллын 5 сарын 21. Мягмар (Ангараг) гараг / 2019 /
-Билгийн тооллын 18, шар морь, онгоц-18 од, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, үхэхийн барилдлагатай өдөр. Өчүүхэн дүүрэн-16:17
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:07-20:30.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай маш муу цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Буяны үйл, хөрөнгө оруулах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.