-Аргын тооллын 5 сарын 18. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 5 сарын 18. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 15, хөхөгчин туулай, эрхтний тэргүүн-15 од, суудал хий, мэнгэ 7 улаан, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулт, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:11-20:26. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч тахиа, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, хишиг даллага авахуулах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, байшин барих, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонины үйл, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ