-Аргын тооллын 5 сарын 17. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 13, хөх бар, салхины эх-14 од, суудал мод, мэнгэ 8 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:12-20:25.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч бич, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, замд гарах, лам болох, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хулгай дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал худалдан авахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.