-Аргын тооллын 5 сарын 16. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 12, харагчин үхэр, тэргүүн дагуул-13 од, суудал уул, мэнгэ 9 улаан, хотол чуулганы барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:13-20:24.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах маш муу цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, сургуульд сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэр авах, төрөх, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, санасан хэрэг бүтэх, хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлсэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.