Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран 17 сумын иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 4-р сарын 14-ний өдөр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Чандмань суманд
“Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээ зохион байгуулж, 271 иргэнд газар дээр нь үйлчилгээ үзүүлж, 299 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 15 иргэний санал хүсэлтийг хүлээн авч нийт 44 төрлийн үйлчилгээгээр 585 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлсэн байна.
ВИДЕО:
Ховд аймгийн зүүн бүсийн сумдаар
“Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж буй төрийн албан хаагчид Чандмань сумын иргэдэд нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, иргэний болон эд хөрөнгийн бүртгэл, газрын харилцаа, хүнс хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй зэрэг ард иргэдэд хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг төрөл бүрээр нь газар дээр түргэн шуурхай хүргэн ажиллаж байгаад иргэд хөдөлмөрчид талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн энэ үеэр аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчидтай хамтран иргэдийн жин өндөр хэмжиж, артерын даралт үзэх, BC вирусын болон сахарын шинжилгээ авах зэрэг эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Тус арга хэмжээний төгсгөлд аймгийн ТАСЗ-ын дарга Д.Энхболд сумын 137 төрийн албан хаагчтай уулзаж, Төрийн албаны тухай шинэ хууль, холбогдох дүрэм, журам, ёс зүй, харилцаа, хандлагын талаар сургалт зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэл өгөв.