-Аргын тооллын 1 сарын 1. Мягмар (Ангараг) гараг / 2019 /



-Аргын тооллын 1 сарын 1. Мягмар (Ангараг) гараг / 2019 /
-Билгийн тооллын 26, шар нохой, эрхтний тэргүүн-15 од, мод суудал, 9 улаан мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:09
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад амгалан жаргалантай машид сайн. Гэвч луу, бич, тахиа, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ