-Аргын тооллын 8 сарын 27. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 16, цагаагчин туулай, шувуун хошуут-24 од, хий суудал, 1 цагаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:03-19:43.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин тусах гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, арилжаа наймаа хийх, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малтай холбогдох үйл, мал адгуус муулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эхэлж ном сонсох, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.