-Аргын тооллын 4 сарын 28. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 4 сарын 28. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 13, цагаан бар, тэргүүн дагуул-13 од, суудал мод, мэнгэ 5 шар, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:40-20:00. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч бич, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, замд гарах, насан буян бүтээх, эд мал авах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. Зурхайч лам Д.Цогтбаатар.
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ